
Порлонтой тос гутлын арьсыг хагалдаг Саванд савласан, сойтгоор тvрхэж хэрэглэдэг тос нь гутал арчилгааны хамгийн зөв хэрэглээ юм. Ийм төрлийн тос нь гутланд бvрэн шингэж, чийг өгч хамгаалж байдаг. Харин порлоноор тvрхдэг өнгөлөгчтэй тос нь гутлан дээр тvрхэх тоолонд илvvдэл давхраа vvсгэн, лааны тос асгарсан мэт зузааран
хатуурч хагаралт vvсгэдэг.
Тиймээс өнгөлөгчийг хааяа хэрэглэж болно. Угаалгын машин гутлын эдэлгээг уртасгана. Ямар ч гутлыг угааж байх хэрэгтэй. Юуны өмнө гутлынхаа тоос, шороог цэвэрлээд дотор нь жимс, ногооны сийрсэн уут сулавтар хийж, тус тусд нь даавуун уутанд хийгээд угаалгийн машинд хийнэ.
Усыг нь шавхарсны дараа гутлынхаа хэлбэрт тохируулан сонин чихээд өлгөж хатаана. Учир нь, сонин бvх чийгийг өөртөө хурдан шингээдэг. Гутлыг норгох нь чанарыг муутгадаг гэсэн буруу ойлголт байдаг. Гэтэл гутлаа зөв угааж цэвэрлэх нь эдэлгээг уртасгадаг.
Арьс нь халцарсан гутлыг ургамлын тосоор эмчил
Ургамлын болон машины тосыг алчуурт, шингээж гутлыг зvлгэх нь өнгийг сэргээж тос тогтох vндэс болж өгдөг. Будаг нь халцарсан арьсан гутлыг ингэж тосолж өнгөлснөөр халцарсан хэсэгт тос тогтож өө сэвгvй харагдах болно. Хятад гутал халцарвал будахаас нааш өнгө нь нөхөгддөггvй.
Шивэр гутлыг тvлдэг
Шивэртэй, хvн оймс, гутлынхаа дэвсгэрийг өдөр болгон солих хэрэгтэй. Шивэр нь ямарч vнэтэй чанартай гутлыг зөөлрvvлж, хэвийг нь алдагдуулан дотроос нь иддэг байна. Гаднаа зvгээр ч гэсэн гутлын дотрыг нь идэж эргэн тойрон цоолж улмаар гадаргууг нь цоолдог.
Тvрий бариад байгаа гутлыг ууранд барь
Гутлынхаа тvрийг амархан сунгахын тулд буцалж байгаа усны ууран дээр барь. Ууранд барьсңы дараа сандлын ар, хөндөл модонд дотроор нь сайтар татаж, нидрэх хэрэгтэй.
http://busgui.net
No comments:
Post a Comment